ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй болсон уулчид богино холбоогоо майхныхаа хажууд унагасан байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-15

Эверестийн оргилд хүчилтөрөгчийн баггүй, туслах хөтөчгүйгээр бие даан авиралт хийсэн анхны монгол уулчид болох зорилго өвөртлөн Балбыг зорьсон манай хоёр уулчин сураггүй алга болоод гурав хонож байна.

Тэд бол 53 настай Ц.Өсөхжаргал, 31 настай Л.Пүрэвсүрэн нар юм. Уулчид энэ сарын 12-ны орой 19:30 цагийн үед дөрөвдүгээр кэмпээс оргил өөд авирсанаас хойш авиралт зохион байгуулагч 8K экспицедтэй сураг тасарчээ. Гэхдээ 13-ны өглөө буюу даваа гарагт тэднийг авиралт хийж явсныг өөр нэгэн уулчин харсан гэж мэдэгдсэн байна.

Тэднийг одоогоор дөрвөн балба хөтөч эрэн хайж байгаа бөгөөд экспидецитэй холбогдох богино холбоог майхных нь ойролцоогоос олжээ.

Балбад хаврын улирлын ууланд авиралт эхэлсэн. Гэвч хоёр уулчин амь үрэгдсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, өнгөрөгч ням гарагт 60 настай Франц уулчин нас барсан бол мөн ижил оргилд авиралт хийсэн хөтөч уулчин амь эрсэдсэн харамсалтай явдал болжээ.