Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу иргэдэд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалт гарчээ.
Иргэд сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм. Энэхүү хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр хамрагдах боломжтой.