ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан нам 300 залуугаар бүл нэмлээ

O.Admin
2024-05-19

Ардчилсан нам 300 залуугаар бүл нэмлээ. 

Ардчилсан намын 180 мянган гишүүд дээр 300 залуу бүл нэмж, намын батлахаа энэ сарын 18-нд гардан авлаа.  Намын гишүүн мөн хэмээн батлах үнэмлэхийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт гардуулж, шинэ гишүүддээ хандан үг хэлэв. 

Ардчилсан үзэл санаа, үнэт зүйлийг эрхэмлэж Ардчилсан намд шинэ гишүүнээр элсэж буй нийт залуустаа үзэл санаандаа эзэн байж, үнэт зүйлээ хамгаалж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье!