Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтмаа томилогдлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга М.Маргад-Эрдэнэ өнөөдөр ажлыг хүлээлцэж, тушаалыг танилцуулав.
Б.Алтмаа нь төрийн албанд 25 жил ажиллаж байгаа бөгөөд тус төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай нэгэн аж.