УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа АН-аас гарахаа мэдэгдлээ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтад болон тойрогт нэр дэвших гишүүдээ тодруулсан. Гэвч, эмэгтэй квотоо төлөөлж жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэх хүлээлттэй байсан УИХ-ын гишүүн З.Нарантуяаг жагсаалтад багтаасангүй.
Тиймээс тэрбээр Ардчилсан намаас гарахаар шийдсэн тухайгаа мэдэгдлээ.