Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах эхний ажиллагаа явагджээ. Харамсалтай нь ажиллагаа амжилтгүй болсон байна. Одоо дахин нэг оролдлого хийж үзнэ, хэрвээ амжилтгүй болбол тэнд нь үлдээхээс өөр сонголтгүй юм байна.
Л.Пүрэвсүрэн агсны цогцос 8,300 метрийн өндөрт хадан хавцал дунд байгааг олж тогтоогоод байгаа юм. Буулгах ажлыг "8к Expeditions" компанийн шерпа нар гүйцэтгэн ажиллаж байгаа аж.