Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын захиргааны асуудал хариуцсан албан хаагчдад нэгдсэн мэдээлэл, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулсан тус сургалтад 11 байгууллагын 22 албан хаагч оролцож, байгууллагын төлөвлөлт, тайлагналт, хяналт, шинжилгээ, үнэлгээний талаар болон хууль тогтоомжийн хүрээнд захиргааны нэгжээс төлөвлөн хийж, гүйцэтгэх ажлуудын талаар мэргэжлийн байгууллагын сургагч багш, мэргэжилтнүүдээс арга зүй, зөвлөгөө, мэдээлэл авлаа.
Сургалтыг Соёлын Яам, Удирдлагын академи, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Жендерийн үндэсний хороо зэрэг мэргэжлийн байгууллагуудын мэргэшсэн экспертүүд, сургагч багш нар удирдан явуулаа. Үүнээс гадна соёл, урлагийн нэгдсэн портал сайт GLAM.MN, чөлөөт уран бүтээлчдийг бүртгэх CREATIVEHUB нэгдсэн систем, монголын хамгийн том сошиал платформ болох "МОНГОЛ НЭТ"-ын тухай танилцуулгыг холбогдох байгууллагууд, багш нар танилцууллаа.