Монголын болон ОХУ-ын холимог тулааны спортын тамирчид Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Баянзүрх дүүрэгт 300 га газарт Олон улсын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил эхэлсэн. Хавар, намрын цагт иргэд, аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдаж буй цэцэрлэгт хүрээлэнд мод тарихаар зорих болсон. Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд Монгол, Орос улсын тулаанчид Баянзүрх дүүргийн иргэдийн Хурлын дарга А.Баярын хамтаар мод тарилаа. Тэд “Falcons fighting series” тулаанд халз тулалдсан ч ийнхүү эв нэгдлийг эрхэмлэн мод тарьсан юм.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Хурлын дарга А.Баяр "Жалам хар нэрээр алдаршсан Ө.Баярмандах тамирчдын хамт мод тарих санаачилгыг гаргасан. Түүний хувьд уг тэмцээнийг зохион байгуулж ажиллахын хажуугаар 18 кг хасаж, тулалдаад ялалт байгуулсанд нь баяр хүргэе" гэв. Монголчууд багаараа 4:1 харьцаатайгаар энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлсэн юм.