Баянзүрх дүүргийн хэмжээнд он гарсаар 4 удаагийн цэвэрлэгээ хийсэн. Цэвэрлэгээнд дүүргийн 43 хороо, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний гурав, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний зургаа, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан найман байгууллага оролцож 16 сая м.кв талбайг цэвэрлэсэн. Мөн цэвэрлэгээний дараа дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал хийгдсэн. Цаашид зургаадугаар сарын 30 хүртэл их цэвэрлэгээ хийгдэнэ. Энэ цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Засаг дарга үүрэг болголоо.
Хог тээврийн байгууллагууд айл өрх, аж ахуй нэгжийн хогийг хуваарийн дагуу ачдаггүй, ачилтын хуваарь алдагддаг, үүсмэл хогийн цэг устгах ажил хангалтгүй байдаг зэрэг нийтлэг зөрчилтэй байна. Иймд цаашид үүсмэл хогийг цэггүй болох, цагийн менежментээр аж ахуй нэгж байгууллагын хогийг ачих, хуваарийг тогтмол болгож дагаж мөрдөх, ангилсан дахиврыг тусад нь тээвэрлэлт хийдэг болох зэрэг тодорхой үүрэг даалгаврыг өглөө.
Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо 7 хоног бүр цэвэрлэгээ хийдэг. Дээрх сайн туршлагаас суралцаж, тодорхой ажил зохион байгуулахыг уриаллаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.