ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Жишиг сургууль” төсөл хэрэгжүүлнэ

O.Admin
2024-05-27

НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүний эрхэд суурилсан хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус ариун цэврийн байгууламж зэргийг сайжруулах зорилгоор “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ. 

Энэ хүрээнд Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Жишиг сургууль” төслийг танилцуулав.

Тус төсөл БЗД-ийн 14 дүгээр сургууль, 64 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 47 дугаар сургууль, 89 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 16, 131 дүгээр сургууль, 216 дугаар цэцэрлэг, ЧД-ийн  57 дугаар сургууль, ХУД-ийн  89 дүгээр сургууль болон СХД-ийн  74, 151, Өнөр цогцолбор сургуульд хэрэгжинэ.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР