ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Метроны геологийн судалгаа хийх цэгүүдийг тэмдэгжүүлжээ

O.Admin
2024-05-27

Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг тэмдэгжүүллээ.

Метроны инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ.  Эхний үе шатанд хээрийн судалгааны ажил хийхээр төлөвлөж буй трассын дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм. 

Тогтоосон байршлын дагуу зургаадугаар сарын 15-аас эхлэн 40 ширхэг цооногийг тус бүр 30 метрийн гүнтэйгээр өрөмдөж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөг 30, 50, 70 метрийн гүн хийгдэх тул тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөн хаах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС