Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооноос төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ТАЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн АУ-ы доктор, дэд профессор М.Цэрэнбат мэдээлэл өгөв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон харьяа байгууллагуудын албан хаагчид оролцлоо. Тус сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүйн дэд хорооны ажиллах журам болон Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг танилцуулсан юм.
Төрийн албан хаагчийн ёс зүйн ойлголт, Төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргахгүй урьдчилан сэргийлэх ойлголт олгоход энэхүү сургалтын зорилго оршино.