ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хүүхдийн марафон 2024”-д 500 гаруй хүүхэд оролцлоо

O.Admin
2024-06-03

“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Тус марафонд нийт 500 гаруй хүүхэд багачууд оролцож, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоож, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Марафон оролцсон хүүхэд бүр өөрийн барианд орж буй түүхэн мөчөө гэрэл зургийн хальснаа мөнхөлж, хүүхэд бүрийн ирээдүйг гэрэл гэгээтэй, аз жаргал, сайн сайхан болгоход юуг өөрчилж, юу хийх ёстой үзэж байгаа талаарх өөрийн хүсэл мөрөөдөл, санал хүсэлтээ “Хүслийн хайрцаг”-т бичиж үлдээсэн юм.

May be an image of 5 people and text

Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүслийн хайрцаг”-т өөрийн санал, хүсэлтээ үлдээсэн хүүхдүүдийн захидлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд уламжилна. Марафоныг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин Төв”-ийн хамт олонд талархал илэрхийлье.

May be an image of 10 people and text