Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж байсан каркасыг нурааж дууслаа. Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн Ц.Батбаатар худалдан авч, барилгын ажлыг эхлүүлсэн.
Гэвч уг барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн маргаантай явсаар өдийг хүрсэн. Ийн шүүхийн маргаан эцэслэгдэж, барилгын эзэн барилгын ажлыг зогсоон, нийгмийн хариуцлагын хүрээнд барилгыг буулган ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсны дагуу барилгыг буулгасан юм. Уг барилга байсан газрыг ногоон байгууламж болгон тохижуулна.