ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргааш “Улаанбаатар Урбан фестиваль” эхэлнэ

O.Admin
2024-06-05

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран Монголд анх удаа “Улаанбаатар Урбан фестиваль”-ийг зохион байгуулах гэж байна.

Маргааш Сүхбаатарын талбайд эхлэх тус эвент спортын 11 төрлөөр болох юм. Тодруулбал, 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, пикель болл гэсэн төрлийн үзүүлэх тоглолтууд болно. Дээрх төрлүүдийг "хотын спорт" хэмээн нэрлэдэг болсон юм. Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг нийтэд таниулж, хүүхэд залуусыг эдгээр спортоор сонирхон хичээллэх боломжоор хангахаас гадна нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулна.

Гурван өдөр үргэлжлэх тус фестивалийн хүрээнд дээрх спортуудаар хичээллэдэг мэргэжлийн тамирчдын мини тэмцээн болох юм. Дээрх төрлүүдээс модон барилдаан, фризби, фанкшенл фитнесс, пикель болл, корнхолл, дугуйт тэшүүр гэсэн зургаан спортоос бусад нь олимпын хөтөлбөрт багтсан байдаг билээ. Сүүлийн үед тусгай хэрэглэл материал, зориулалтын заал танхим шаарддаггүй, сул чөлөөтэй талбай л байвал хаана ч очоод хичээллэх боломжтой урбан буюу их хотын спорт хүүхэд, залуусын дунд өргөн тархсан юм.