ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Архангай аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

O.Admin
2024-06-05

Архангай аймаг, Цэнхэр сумын Цэнхэр багийн “Ширдэгийн гол” гэдэг газар өнөөдөр 06.15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр 06.29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.