ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ачааны машинууд мөргөлдөж, нэг хүн амиа алджээ

O.Admin
2024-06-06

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Хайрхан-Овоо” гэдэг газарт ачааны хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байна. Энэ тухай дуудлагыг 2024.06.05-ны өдрийн 12:05 цагт хүлээн авчээ.

“Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр,  “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж,  жолооч  /52 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчид шилжүүлэн өгчээ.