Санхүү Эдийн Засгийн Их Сургууль(СЭЗИС)-аас сэтгүүлчдэд зориулсан "Эдийн засаг, санхүүгийн сургалт"-ыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Уг сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 16 байгууллагын телевиз, сонин сэтгүүл, мэдээллийн сайт, байгууллагын хэвлэл мэдээллийн хэлтсийн 16 сэтгүүлч хамрагдаж, амжилттай төгсөн өчигдөр сертификатаа гардан авав.
Сургалтыг "Рио Тинто Монгол" ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ба дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн
- Эдийн засгийн сэтгүүл зүй, сэтгүүлчдийн ёс зүй
- Төрийн санхүү, хөрөнгө оруулалт
- Эдийн засаг
- Төсөв, мөнгөний бодлого
- Бизнесийн удирдлага
- Нягтлан бодох бүртгэл
- Байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт зэрэг чиглэлээр нийт 10 долоо хоногийн хугацаанд суралцсан юм.