ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Пүрэвдагва: АН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэл маш их гаргаж байна

O.Admin
2024-06-28

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: -Бидэнд хууль зөрчсөн маш их баримт материал ирж байна. Тухайлбал, АН-ынхан Завхан аймаг Тосонцэнгэл суманд мөнгө тарааж байгаа нь баримтаар нотлогдсон. Мөн Булган, Хөвсгөл, Орхон зэрэг аймагт АН-аас нэр дэвшигч 20 мянган төгрөг, өөрийн нэрийн хуудас бүхий зүйлийг иргэдэд тарааж байна. Ийм баримтуудыг хуулийн байгууллагад өгч, шалгуулж байна. Мөн 1000 оюутанг сургана гэх амлалт сумдаар тараагдаж байна. Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт  АН-ын нэр дэвшигчдийг дэмж гэх мэдээлэл ирж, залгасан асуудал ил тод боллоо. Бүх аймагт тусгай машинаар хүн зөөж байгаа асуудал гарч байна.

Цахим сүлжээнд МАН-аас нэр дэвшигчдийг гутаах, доромжлох асуудал гарч, 300 гаруй хуурамч хаягийг илрүүллээ. АН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэл маш их гаргаж байна. Иймд шударгаар өрсөлдөхийг бусад намууддаа уриалж байна.