Улсын хэмжээнд 2024 оны долоодугаар сарын 02-ны өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт ойн 583 га, хээрийн 684,737 га нийт 685,521 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 265 сая гаруй төгрөг, эд материалын 73 сая төгрөг нийт 353 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байна.
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11,1 хувиар өссөн байна. Тиймээс ой, хээрээр явахдаа ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.