Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хоёр орлогчоо Үндэсний их баяр наадмаас өмнө томилно гэж мэдэгдэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул үүрэгт албанаас нь чөлөөлснөөр шинээр хоёр хүн томилох шаардлага үүссэн юм. Дээрх албан тушаалд хэнийг томилох нь тодорхойгүй байна. Гэхдээ Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг нэг орлогчоороо томилж магадгүй гэх албан бус мэдээлэл бий.
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Иймээс Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдох хоёр хүн нь “түр зуур”-ын албан тушаалд томилогдох магадлал өндөр гэх асуудал ч хөндөгдөж байгаа юм.