ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв талбайд танхайрсан тиктокчинг 100-200 мянган төгрөгөөр торгоно

O.Admin
2024-07-04

Өчигдөр буюу долдугаар сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

5.2 дугаар зүйл. Танхайрах

1. Хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, олон нийтийг үл хүндэтгэх аргаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.