ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв цэнгэлдэхэд 7850, Хүй долоон худагт 11400 машины зөвшөөрөл олгожээ

O.Admin
2024-07-09

Үндэсний их баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.07.09/ мэдээлэл хийлээ. 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.ОТГОНТАМИР:

-Үндэсний их баяр наадамтай холбогдуулж, Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7850 автомашины зөвшөөрөл, Хүй долоон худагт 7 төрлийн 11400 автомашины зөвшөөрлийг тус тус олгоод байна.

Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор  Гандигийн гудамж, Нийслэлийн хүрээны замд хязгаарлалтын бүс тогтоосон. Энэ хэсэг рүү баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл нэвтэрнэ.

Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их Монголын гудамжаар хязгаарлалт байхгүй, хөдөлгөөнд оролцоно.

Хүй долоон худаг орчимд 11500 тээврийн хэрэгсэл зогсох боломжтой, нэмэлтээр шороон зогсоол дээр 5000 тээврийн хэрэгсэл зогсох боломжтойгоор зохицуулалт хийсэн. Хүй долоон худагт нийтдээ 7 төрлийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгосон.

  • А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэхийн Наадам центрийн зогсоол дээр байрших бол Хүй долоон худагт Баяр наадам зохион байгуулах хэсгийн баруун урд хэсэгт байршуулна.

  • Д зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэхийн Наадам центрийн зогсоолл дээр байрлана, Хүй долоон худагт Баяр наадам зохион байгуулах  хэсгийн тойргийн баруун урд хэсэгт байрлана.

  • Ж зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын “Од” группын зогсоол дээр, Хүй долоон худаг дээр баяр наадам зохион байгуулах  хэсгийн тойргийн баруун урд хэсэгт байрлах зогсоолд автомашинаа байршуулна.

  • Ү зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Төв цэнгэлдэх орчмын И мартын үйлчилгээний зогсоол дээр зогсоно, Хүй долоон худагт замынхаа зүүн талын хэсэгт байршина.

  • М зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Хүй долоон худаг орчимд үйлчилгээний тойргийн замынхаа зүүн баруун талд байршина.

  • Г зөвшөөрөл тээврийн хэрэгсэл Үйлчилгээний тойргийн замынхаа зүүн баруун талд хэсэг дээр байршина.

Улсын баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрлийг тээврийн хэрэгслийнхээ салхины шилний харагдах байдлыг хязгаарласан хэсэгт байршуулахгүйгээр хяналтын камерт харагдах байдлаар байршуулж, улсын дугаараа бичээрэй.

Төв цэнгэлддэх орчимд 7800 тээврийн хэрэгсэл байрших боломжтой байгаа. Мөн иргэд төмөр зам буюу 1000 машины зогсоол, Улаанбаатар төмөр замын депо зогсоол, Нарантуул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав, Мишээл экспод тээврийн хэрэгслээ тавиад нийтийн тээврээр зорчоод Төв цэнгэлдэх хэсэг рүү зорчих боломжтой.

Долдугаар сарын 12-нд наадамчин олон соёолонгийн тоосонд дарагдана гэж билэгшээн, Хүй долоон худаг руу маш олноороо зорчдог. Энэ үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их нэмэгддэг.  Ийм үед хөдөлгөөний масс ихтэй байх юм бол баруун аймгийн салдаг уулзвараас Эмээлтийн товчоо Хүй долоон худаг хүртэл 1 цагийн хугацаатай тээврийн хэрэгслийн нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Соёолонгийн уралдааны дараа 1 цагийн хугацаанд Хүй долоон худгаас Төв цэнгэддэх орчим руу Эмээлтийн товчоо, баруун аймаг руу салдаг хэсэг рүү мөн адил баруунаасаа зүүн чиглэл рүү нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж байна.