ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноолоо

O.Admin
2024-07-19

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруутай эсэхийг шүүх хурлын шийдвэрийг шүүгчдийн бүрэлдэхүүн дөнгөж сая танилцууллаа. Түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноолоо.

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Дөрвөн жил 9 сарын хорих ял авлаа, ааваа. Хэлмэгдүүлчихлээ шүү дээ ааваа" хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ. 

"Zarig.mn" сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч, хүсэлтээ ил тод илэрхийлсэн ч шүүх хүсэлтийг нь ёсоор болгохоос татгалзаж хэргийг хаалттай горимоор өмгөөлөгчгүйгээр хоёр өдөр хэлэлцэж, эцэст нь ял оноосон юм.

Түүнийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн шүүхээс мэдээлэв. 

May be an image of 1 person and text