ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТЭЦ 2-оос 19 дүгээр сургууль хүртэл дулааны шугамыг өргөтгөж байна

O.Admin
2024-07-21

ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг 500 мм голчтой болгон 980 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Тэрбээр, “ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг өргөтгөн шинэчилснээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах айлууд дулаанаар тэжээгдэнэ. Мөн тус байршилд хонгилын систем нэвтрүүлж буй. Энэ нь хүн болон жижиг оврын техник дотор нь ажиллах бололцоог бүрдүүлж байгаа. Дулааны шугамын шинэчлэлтийн ажил нь гэр хорооллыг утаагүй болгоход томоохон ач тустай юм” хэмээв. 

Дулааны сүлжээ ХХК-ийн Дэлхийн банк Улаанбаатар хотын тархмал эх үүсвэрийн төслийн нэгжийн дарга Д.Баяртогтох: 

-Энэ шугам нь 1961 онд ашиглалтад орсон. Өмнө нь хэсэгчилсэн засварууд хийгдэж байсан харин иж бүрэн шинэчлэлт хийгээгүй.  Энэ удаагийн шинэчлэлт хийгдсэнээр Толгойт дэд төв, хотын баруун талын орчмын барилга, орон сууцны хорооллуудыг дулаанаар хангах юм. Мөн дулаан болон хүйтэн усны шугам давхар шинэчлэгдэж байгаа юм.