ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэнтий аймагт үзлэг хийсэн солонгос эмч нар ЭМЯ-аас зөвшөөрөл аваагүй

O.Admin
2024-07-23

Хэнтий аймгийн Биндэр суманд энэ сарын 18,19-нд Өмнөд Солонгос улсын шүдний эмч нар иргэдэд үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Ингэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан талаар тус сумын эрүүл мэндийн төвийн шүдний эмч Х.Хонгорзул олон нийтийн сүлжээнд мэдээлсэн билээ.

Тодруулбал, Солонгос эмч нар ямар ч ариутгалгүй манай ард иргэдэд үйлчилсэн. Шүлс соруулагчийг арчиж олон хүнд нэг сорогчоор үйлчилсэн, бээлийгээ савандаж угааж байсан, үзлэгийн багажаа 50 настай хүн үзээд бүгдийг салфеткаар арчиж 11 настай охины шүдийг үзсэн маш их алдаа дутагдал гаргаж байна” гэжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад:

-Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд шүдний үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч нар Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл лиценз аваагүй. Гаднын эмч нарыг оруулж ирсэн байгууллагад хяналт шалгалт хийж байгаа. Мөн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон, Эрүүл мэндийн яамнаас холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж байна.

Тус сумын 20 гаруй иргэн үзлэгт хамрагдсан. Халдвар хамгааллын дэглэм алдагдсан, иргэд халдвар авсан талаар хяналт шалгалт хийгдэж байна.

Үүний дараа нэгдсэн мэдээлэл өгнө” гэв. Монгол Улсад гаднын эмч мэргэжилтнүүд үзлэг, оношилгоо хийхээр болбол Эрүүл мэндийн яамны хөгжлийн төвөөс лиценз авдаг байна.. Одоогийн байдлаар зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа 35 гадаад эмч байгаа аж.