Олимпын ганцаарчилсан зайд С.Жамбалжамц уралдана

O.Admin
2024-07-26

Олимпын дугуйн ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн Монголын цагаар 22:00 цагт болж дэлхийн шилдэг 34 тамирчны нэрийг баталлаа. Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг батлав.

Ганцаарчилсан гараатай тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдсөн. Энэ нь олон орны багийг гайхашруулж, хэл ам дагууллаа. Азиас 10-аад орон Олимпын нэг эрх авснаас Казахстан, Монгол, Японд хоёр зайд уралдах хоёр эрх олгосон юм. Олимпод оролцох боломжгүй болсон Б.Тэгшбаярын хувьд С Жамбалжамцын бэлтгэл хангагчаар буюу сэлгээнд байна.

Тэмцээн маргааш Улаанбаатарын цагаар 22:30 цагт эхэлнэ.