ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хан-Уул дүүрэгт төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

O.Admin
2024-08-15

Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний ногооны үнийн тогтвортой байдлыг хангах, зорилгоор төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулах гэж байна.

Иймд эх орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал худалдан борлуулах сонирхолтой тариаланчдын хүсэлтийг Хан-Уул дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авч байна.

Байршил:

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат цэцэрлэгт хүрээлэнд 10 хүртэлх тариаланчийн хүсэлт;

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ахуйн үйлчилгээний зүүн талд 5 хүртэлх тариаланчийн хүсэлт тус тус авна.