ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг бэлтгэнэ

O.Admin
2024-08-16

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийн нөхөн сэргээлт туршилтын төслийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, төрийн болон төрийн бус байгууллагын нийгмийн түншлэлүүдийн оролцоог хангах үүднээс цаашдын чиг хандлагыг тодорхойлох уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ТББ, Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо.

Цаашид нийслэлд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг бэлтгэх, бодлогын баримт бичгийг боловсруулж тогтолцоог бий болгох зэрэг олон саналуудыг хэлэлцлээ.