ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жайкагийн хүрээнд таван жилийн төсөл хэрэгжинэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-08-23

Япон улсын Жайка, Шинжлэх ухаан, технологийн газрын санхүүжилтээр “Адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх” шинжлэх ухаан технологийн САТРЕПС төсөл 5 жилийн хугацаанд Булган аймагт хэрэгжинэ.

Төслийг удирдагч Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуй, Мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор, ХААИС-ын хүндэт профессор Ёокояама Наоаки, Монгол улсаас хамтран хэрэгжүүлэх байгууллагын төлөөллүүд аймгийн Засаг дарга, холбогдох албан хаагчидтай уулзаж төслийн талаарх мэдээлэл, хамтран ажиллах чиглэлүүдээр харилцан санал солилцлоо.

Төслийн хүрээнд адууны нийлүүлгийн өвчний халдварын байдлыг тогтоож, эрүүл мэндийн болон үржлийн ажилд био инженерчлэлийн аргыг нутагшуулах замаар халдварт өвчний хяналтыг тогтолцоог сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.