Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нуугдмал баялаг төслийн анхны уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож ажил олгогчид тулгарч буй хүний нөөцийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхэд тулгардаг асуудлуудад талууд байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 100 гаруй ажлын байрыг санал болгож, цаашид ч хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж ахуйн нэгж байгууллага байгааг онцоллоо.
Хөдөлмөрийн зах зээлд нуугдаж байгаа залуусыг ажлын байртай, сэтгэл зүйн хувьд таатай ажиллах боломжийг бий болгож байна.