Жаргалантын амны хоёр байршилд үерийн хамгаалалтын далан барьж байгаа бөгөөд эхний 800 метр даланг ашиглалтад орууллаа
Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хороолол үерт автах эрсдэл үүсэж байсан. Иймээс дээрх байршилд өнгөрсөн сарын 30-ны өдрөөс үерийн хамгаалалтын 1.8 км далин барих ажлыг эхлүүлсэн юм.
Тус үерийн хамгаалалтын даланг хоёр сувагтайгаар буюу хоёр байршилд хийж байгаа бөгөөд хоёрдугаар сувгийн 800 метр далан бүрэн дуусаж, ашиглалтад орууллаа.