ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн Онцгой комисс хуралджээ

O.Admin
2024-09-11

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнээр ахлуулсан цаг үеийн ажил хэлэлцэх хурал боллоо.

Энэ удаагийн хурлаар:

1. Булган сумын төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад гарч буй хүндрэлийн талаар “ Булган мээж” ОНӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Нямсүрэн

2. Малын гоц халдварт цэцэг өвчний нөхцөл байдлын талаар Мал эмнэлэгийн газрын дарга, Онцгой комиссын гишүүн Г.Одсүрэн

3. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын мэдээлэлийг ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарантуяа нар танилцуулсан бол

4. Булган сумын ЗДТГ-аас 6 дугаар багийн Залуус хорооллын Ачуут гол хөлдөн халиа тошин үүсэж айл өрхийн байшин барилга усанд автдаг байдлаас урьдчилан сэргийлэх түр далан хийх ажлын төлөвлөгөөг Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр танилцуулж, уг ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр боллоо.

Дээрхи ажлуудын мэдээлэлтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын гишүүдийн санал, шийдвэрийг хэлэлцэн 2024 оны 09 сарын 12-ны өдрийн Аймгийн ИТХ-иар зарим асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр боллоо.