ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

O.Admin
10 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX удаагийн тэмцээн” өнөөдөр эхэллээ.

Анх 2002 онд зохион байгуулагдаж байсан энэхүү тэмцээн энэ жил 20 дахь удаагаа инйхүү амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Монголын бүжгийн спортын холбооны гишүүүн клубууп, Ерөнхий боловсролын сургуулиид гэсэн нийт 14 байгууллагын 350 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний албан ёсны нээлт 15:00 цагт эхэлнэ.