ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024" арга хэмжээ болов

O.Admin
2024-09-22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг 36 дахь удаагийн "Номын баяр", "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024" арга хэмжээг "Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье" уриатайгаар Нийтийн номын сан, Соёлын ордон, Музей, Хөгжимт жүжгийн театр хамтран зохион байгууллаа. Мөн энэхүү арга хэмжээг 16 сум 1 тосгонд энэ сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Номын баяраар эх хэл, үндэсний бичиг соёлыг сурталчилсан олон төрлийн үзэсгэлэн, соёлын боловсролын хөтөлбөр, уралдаан, номын сангийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдол, төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь номын санч мэргэжлийн онцлогийг сурталчлах олон талт ажлыг зохион байгуулж ажиллаа.