Зэвсэгт хүчний 014 дүгээр анги түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.Эх орны бүтээн байгуулалтад оролцож “Мянганы зам”-ыг тавилцан мэдээллийн технологийн үр шимийг хот, хөдөөд хүргэж, эдийн засгаа эрчимжүүлэх “хөгжлийн судас” болсон авто болон төмөр замын стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан гавьяатай.
014 дүгээр анги нь 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, 1947 онд Монгол Улсын баруун хил хязгаараар довтолсон түрэмгийлэгчдийг бут цохиход 4 дүгээр морьт хорооны бүрэлдэхүүнд хүч хавсран байлдаж байсан баатарлаг түүхтэй.
Зэвсэгт хүчний ууган хороодын нэг Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тус ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртээснийг өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гардууллаа.