ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таван байршилд авто зам шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээв

O.Admin
2024-09-23

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Тодруулбал, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх авто зам, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто зам, “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсэг, Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто зам, “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээв. Зам засварын ажлын хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг мөн гүйцэтгэлээ.

Дараах 5 байршилд авто зам шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.

• Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

• Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

• Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг засварлаж, хөдөлгөөнийг нээсэн.

• Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

• Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

Замын ажил хийж буй байршлууд:

• Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Тус замыг есдүгээр сарын 26-нд нээнэ.

• Баянзүрх дүүрэг, 13, 37, 42 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийг хийж байна. Тус замыг есдүгээр сарын 24-ний 06:00 цагт нээнэ.

• Өнөөдөр орой 23:00 цагаас Нийслэл хүрээ буюу "И-март"-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 4 хоног хааж, шинэчилнэ.