ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийжээ

O.Admin
2024-10-04

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кофе шопод хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 8-12 насны А, М, Б нар нь тус кофе шопоос гар утас болон, бэлэн мөнгө хулгайлсныг шуурхай илрүүлэн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн хүмүүжил, хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.