ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрийн байдлаар 15 цэцэрлэгийг ашиглалтад оруулаад байна

O.Admin
2024-10-09

2024-2025 хичээлийн жилд буюу он дамнан улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна.

Дээрх 27 сургуулийг ашиглалтад оруулснаар 16400 суудал, 48 цэцэрлэг ашиглалтад орсноор 7350 ор нэмэгдэх юм. Энэ оны 10 дугаар сарын байдлаар 15 цэцэрлэгийн барилга, 7 сургуулийн барилгыг ашиглалтад орууллаа.

Тухайбал, СХД-ийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа.

Тус цэцэрлэгийн барилга нь хоёр давхар бөгөөд заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын амрах өрөөг гаргаж өгсөн юм.