Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын төвтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн багш, сурагчдыг хүүхдийн галт тэрэгний аялалд хамрууллаа.
Тус аяллаар Дархан аймгийн түүх дурсгалт газрууд болон номын сан, музейтэй танилцаж цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд урлаг соёлын үйлчилгээг авахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар үйлчилгээ авсан байгууллагатай санал солилцлоо.