ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүрэг БНСУ-ын Чонжу мужтай хамтран ажиллах санал солилцлоо

O.Admin
2024-10-17

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хойд Жолла мужийн Жонжү хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Жонжү хот нь БНСУ-ын нүүрс төрөгчийн хийн технологи, хүлэмжийн аж ахуй, хөрсний бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуйн чиглэлээр тэргүүлэгч энэ чиглэлийн их сургууль, судалгааны хүрээлэнтэй. Тиймээс уулзалтын үеэр хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон.

5 хүн, нүдний шил ба бичвэр нарын зураг байж магад

Баянзүрх дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн том газар нутагтай, тэр дундаа ашиглаагүй, суурьшлын бус талбай ихтэй тул дээрх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой талаараа танилцуулсан. Мөн Баянзүрх дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй “Хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан “Ногоон эко парк”, “Oлон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” (IGM) төсөлд хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.