ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ маргаашаас эхэлнэ

O.Admin
2024-10-18

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд намрын их цэвэрлэгээ 14 хоногийн хугацаанд хийгдэнэ. Баянзүрх дүүргийн хэмжээнд маргаашаас их цэвэрлэгээний ажил эхлэх бөгөөд энэ асуудлаар болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар шуурхай хурал боллоо.

Хурлаар хог тээврийн 6 байгууллага болон Эко тохижилт ОНӨААТҮГ, 43 хорооны төлөөлөл оролцсон. Энэ үеэр Засаг дарга Г.Жаргалсайхан тус аж ахуйн нэгжүүдээс өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар тодруулга авлаа.

Мөн 14 хоногийн хугацаанд үргэлжлэх их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг түлхүү хамруулахад анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өглөө. Ингэхдээ ялангуяа архины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаар ажиллаж орчны 50 метр газрын цэвэрлэгээ, явган замын бүрэн бүтэн байдалд хэрхэн анхаарч ажиллаж байгааг харгалзан шаардлага хангаагүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэв.