ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

35 ажлын байрны дадлагажуулагч нарыг сурган сертификат гардуулжээ

O.Admin
2024-10-22

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Японы улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран “Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй. 

Тэгвэл тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээтэй холбоотой мэдээлэл солилцох, харилцан суралцах, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөн туслах, төрөөс баримталж буй зорилго зорилтыг сурталчлан таниулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахаар аравдугаар сарын 15-18-ны өдрүүдэд нийт 35 ажлын байрны дадлагажуулагч нарыг сурган сертификат гардууллаа.

Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл нь 2021 оноос хэрэгжиж эхлээд нийт 10 удаагийн сургалтаар 241 ажлын байрны дадлагажуулагч бэлтгэн төгсгөөд байна.

Ажлын байрны дадлагажуулагч нарыг бэлтгэн төгсгөснөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, аж ахуйн нэгж, ажил олгогч, төрийн бус байгууллагуудын ойлголт хандлага сайжрах, тохируулгатай ХБИ-д тохирсон ажлын байр шинээр бий болох, ХБИ-ийн асуудал хариуцсан төрийн албан хаагч нарыг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх арга хэрэгсэл болон, бүтээлч сэтгэлгээний талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэх юм.