ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсаны 83 хувь нь өвчлөлтэй байна

O.Admin
2024-11-06

Боловсролын сайд П.Наранбаяр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад холбогдох албаныхны хамт нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд зургаан настны нүд, шүд, зүрх судасны эрт илрүүлгийн үзлэгийн явцтай танилцжээ.

Тус сургууль нь нэгдүгээр ангийн таван бүлэг, 183 сурагчдынхаа дунд хараа шалгах үзлэгийг бүрэн зохион байгуулжээ. Мөн амны хөндий, зүрх судасны сүүлчийн үзлэгийг зохион байгуулснаар зургаан настнуудаа нүд, шүд, зүрх судасны эрт илрүүлгийн үзлэгт хамруулан дууссан аж.

Энэ талаар П.Наранбаяр сайд "Өнөөдрийн байдлаар зүрхний үзлэгт 2027 сурагч хамрагдсаны 0.05 хувь нь өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдсаны 22.5 хувь нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсаны 83 хувь нь өвчлөлтэй байгаа нь илэрсэн тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байна.

Цаашид Боловсролын яам болон Эрүүл мэндийн яам сургуульд суурилсан эрт илрүүлгийн үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг насны ангилалтайгаар үргэлжлүүлж, жил бүр зохион байгуулна. Хүүхэд эрүүл байхад бүх талын оролцоо, хариуцлага чухал учраас эцэг эх, асран хамгаалагчид энэхүү боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж, хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалан, эрүүл, эрдэм боловсролтой монгол иргэдийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна" хэмээлээ.