ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Мөнхсайхан: Хүүхдийн шүдний үзлэгийг 100 хувь даатгалаас үнэгүй эмчилнэ

O.Admin
2024-11-06

Өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээлжээ.

Тодруулбал нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн,

- 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг

- 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй

- 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй

- 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа л угаадаг гэсэн дүн гарчээ. Мөн эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 77.8 хувь нь шүдний цооролтой байсан нь манай улс хүүхдийнхээ эрүүл мэндэд яаралтай анхаарал хандуулж, тэднийг мэдлэгжүүлж, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулсан.

Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд анх удаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр Боловсролын яамтай хамтран зургаан настнууд буюу ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж эхлээд байгаа аж. Энэ талаараа ярихдаа "ЕБС-ийн нэгдүгээр ангид сурдаг 4000 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахад 83 хувь нь шүдний өвчлөлтэй гарсан.

Цаашид хүүхдийн шүдийг эцэг, эхийн халааснаас нэг ч төгрөг гаргахгүйгээр 100 хувь даатгалаас санхүүжүүлж, үнэгүй эмчилнэ. Учир нь шүдний өвчлөл олон өвчний үндэс болдог. Харин насанд хүрэгчдийн шүдний өвчлөлд даатгалаас нэг ч төгрөгийн санхүүжилт олгохгүй. 100 хувь өөрсдөө хариуцна" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр нар нийслэлийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд ажиллаж, үзлэгийн явцтай танилцах үедээ "Энэ удаагийн эрт илрүүлгийн нэг онцлог нь илрүүлээд орхих бус оношлоод, эмчлээд, хяналтадаа авах. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийг эрүүл болтол нь хяналт тавихаас гадна эрүүл мэндийн боловсрол олгосноор ирээдүйд эрүүл монгол иргэн болох суурь нь тавигдах юм" гэв.