ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын есөн аж ахуйн нэгж оролцов

O.Admin
2024-11-10

Засгийн газраас 2024 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, "Go Mongolia" нэгдсэн брэндинг дор эх орноо Олон улсад сурталчилж байна.

Энэ хүрээнд "World Travel Market - 2024" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улсаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн байгууллага "Go Mongolia" асрыг байгуулан амжилттай оролцжээ.

Манай улсаас тус аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон компаниуд эх орноо сурталчлах, Европын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор хоёр талын уулзалтууд хийж, үндэсний хувцасны үзүүлбэр, “Nomadic Tunes” язгуур урлагийн тоглолтоор соёл, байгалийн онцлогийг сурталчиллаа.

Мөн WTM үзэсгэлэнгийн зохион байгуулагчид болон Euronews, BBC Wildlife, NatGeo зэрэг салбарын тэргүүлэх төлөөлөгчидтэй уулзан "Go Mongolia" брэндийг сурталчлах талаар санал солилцлоо.

Энэ жилийн WTM-2024 үзэсгэлэн тогтвортой хөгжил, технологи, инновац сэдвийг онцолж, 182 орны 4,000 гаруй байгууллага оролцож, 50,000 төлөөлөгч сонирхон үзжээ.