Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж байгаа /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд боллоо.
Дадлага сургалт “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн хүн ам, нийгмийн хамгааллын улсын албаны удирдлага, зохион байгуулалт, бэлэн байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба нь 48 цагийн турш гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, цагийн байдлыг үнэлэх талаарх дадлага сургуулилалтыг хийлээ.
Мөн ХБХХЕГ-ын баг бүрэлдэхүүн Онцгой байдлын албаны төлөө гуравдугаар зэргийн тэмдгээр шагнууллаа.