ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Батбаяр: Туул, Сэлбэ голын уснаас гэдэсний савханцар илэрсэн

O.Admin
2024-11-14

Усны газрын дарга З.Батбаяр өнөөдөр Туул, Сэлбэ голын усанд хийсэн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгч, гэдэсний савханцар нянгийн вирус илэрсэн гэх мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Улаанбаатар хотод 17 мянган худаг бий. Ус сувгийн худгуудыг тоолоогүй шүү. Зөвхөн айлуудын хашаанд байгаа худгийг хэлж байна. Тэгтэл нөгөө талдаа 640 мянган нүхэн жорлон бий. Ингээд бодохоор нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг. Хоёр, гурван дүгнэлт хийж болж байна. Худаг гаргаад хэрэггүй болжээ.

Ус сувгаасаа усаа авах л хамгийн зөв юм. Жорлонгийн тоог эрс багасгахгүй бол аюул үргэлж байсаар л байх болно. байшин барих гэж байгаа л бол эхлээд цэвэр, бохирын шугамаа тат гэдгийг шаарддаг болмоор байна. Өнгөрөгч долдугаар сарын 2, 7-нд орсон борооны дараа автобусны буудлын ойролцоох тогтсон уснаас дээж авч шинжлэхэд гэдэсний савханцар илэрсэн. Эхний өдрийн борооныхоос бага зэрэг, хоёрдахь борооны уснаас их хэмжээгээр илэрсэн. Тэгэхээр эхний өдөр айлуудын жорлон бага хальсан, дараагийн өдөр их хэмжээгээр хальжээ гэсэн үг. Гэтэл бид замаар явахдаа нэгнээ борооны усаар шүршээд өнгөрдөг.

Гэтэл савханцар нянтай усаар шүршчээ гэсэн үг юм. Хамгийн эцсийн аюулаас наана байгаа том аюулаас сэргийлье. Ирэх мягмар гарагт “Дэлхийн жорлонгийн өдөр” болно. Тэр арга хэмжээнд би явган сууж байгаад 10 минут илтгэл тавина. Хасах 35 хэмийн хүйтэнд гадаа явган сууж бие засах ямар хэцүүг ойлгуулахыг хүсэж байгаа юм. Мөн өнөөдрөөс эхлээд тоолуургүй ус ашигласан байвал усны төлбөрөөс гадна торгууль тавьдаг болсон” гэлээ.

Өөрөөр хэлбэл, бүх айлууд буюу худаг болгонд тоолуур тавихаар шийдвэрлэсэн бөгөөд онлайн тоолуур тавихаар ярилцаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, УСУГ-т тоолуурыг байршуулж, ахуйн хэрэглээнээс давсан ус хэрэглэсэн тохиолдолд хяналт тавьж зогсоох, үйлдвэрлэлийн зорилгоор ашигласан гэж үзэн төлбөрийг нэмэгдүүлэхээр ярилцаж байгааг дуулгалаа. Ресторан зоогийн газар, үсчин гэх мэт орон сууцны 0-1 давхарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжээс ус ашигласны төлбөр авахаар болжээ.