Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ нэмэх шийдвэр гарсан талаар танилцуулжээ. Тэгвэл өнөөдрөөс цахилгааны дундаж тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдэж байна.
Тодруулбал,
- Айл өрхийн эхний 150кВТ/цаг хүртэлх хэрэглээг 175 төг,
- 150-300 кВТ бол 256 төг,
- 300 кВТ бол 285 төгрөг,
- ААН-ийн цахилгааны хэрэглээг 280 төгрөг болгож 30 хувь нэмсэн гэдгээ дуулгалаа.