Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн долдугаар сараас Монгол Улсад хэрэглэгдэж байгаа хүний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн.
Уг ажлын үр дүнд өнөөдөр Монгол Улсын иргэд чанартай эмийг хямд үнээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдлаа. Тодруулбал, БНСУ-ын нэр хүнд бүхий дөрвөн компанитай Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгож буй 18 нэр төрлийн эмийг худалдан авахаар үнийн хэлцэл хийгээд байна. Тухайлбал, даралт, сахар, мөөгөнцөрийн эмийг хямд үнээр авч, даатгалаар Монголын хэрэглэгчдэд хүргэхээр болж буй юм.
Өнөөдөр тэдгээр компаниудын нэг болох БНСУ-ын “DONGKOO BIO & PHARM” эмийн үйлдвэртэй ЭМЯ болон ЭЭХХЗГ хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.